СПОРТ, ОЛИМПИЗМЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

2022.08.30
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа. Өөрчлөлтийн хүрээнд Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ томилогдлоо.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2012 оноос МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2022 оноос хойш МҮОХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.
Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн батлахад хувь нэмрээ оруулснаас гадна “Инчон-2014” Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар томилогдон ажиллаж байв.
Монголын Үндэсний Олимпын Хороо