“ДӨЛ-2022” ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН "ХАС" ТАСАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022.08.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах "Дөл" цэрэг-спортын тэмцээн 2022 оны 08 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн нийт 30 баг тамирчид оролцсон бөгөөд манай аймгаас Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 13 сурагчаас бүрдсэн “ХАС” тасаг амжилттай оролцлоо.
Мөн тасгийн захирагчийн тэмцээнд Дадал сумын ЕБС-ийн сурагч А.Баяржавхлан түрүүлж, ҮБХИС-д үнэ төлбөргүй элсэн орох урилгаар шагнуулсан юм.
Тэмцээний хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож аймгаа төлөөлөн амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэхүү тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван үе шаттайгаар зохион байгуулагддаг юм.