Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
![](https://khentii.mn/uploads/image/2022/08/1920x0/1661423278_607f7ba6b3947a7bce4a.jpg)
2022.08.25
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Боловсролын байгууллагын багш ажилтнуудыг 8 дугаар сарын 25-ны дотор буюу өнөөдөр ажилд нь оруулах
• Боловсролын байгууллагын багш ажилтнуудыг 8 дугаар сарын 25-ны дотор буюу өнөөдөр ажилд нь оруулах
• Сурагчдыг дүрэмт хувцас иж бүрнээр өмсөх шаардлага тавихгүй байх
• Сургуулиас олгодог сурах бичгээс өөр ном, гарын авлага авахыг шаардахгүй байх, сургуулиуд дутагдалтай байгаа сурах бичгийн мэдээллүүдээ тухай бүрт нь өгч шийдүүлж байх
• Цэцэрлэг, сургуулиуд анги тохижуулах нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татахгүй байх, эцэг эхчүүдтэй зөвшилцөж санал авсны үндсэн дээр шийдвэрлэх
• Сургуулиуд спорт заалаа үнэ төлбөргүй болгох
• Сургууль бүр дугуйлан секцүүд хичээллүүлж хүүхдүүдийг олноор нь хамруулах тал дээр анхаарах
• Сургуулиуд 9 сарын 1-нд гэхэд дотуур байранд хүүхдүүдээ авах, авах боломжгүй байгаа сургуулиудын мэдээллийг ирүүлэх
• Дутагдалтай байгаа багш, ажилтнуудын судалгаа мэдээллийг гаргаж ирүүлэх,
• Багш нарыг хичээлээс бусад ажилд дайчлахгүй байх
• Анги танхимын ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм баримтлах
• Бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой сургуулийн ойр орчимд хүүхдүүдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.