ХАМТАРСАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТАРВАГАН ТАХАЛ БОЛОН ТҮҮНТЭЙ ХАМ ТОХИОЛДОХ НЯН ИЛРЭЭГҮЙ

2022.08.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Тарваган тахалтай тэмцэх станцтай байгуулсан гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 3-наас 18 хүртэл тарваган тахлын түүхэн голомттой Өмнөдэлгэр сумын Баянзүрх, Жаргалантын гол, Улаан эрэг, Дэлгэрхаан, Ноёхны булаг, Хурхын гол, Сайхан өндөр, Тэнхлэг зэрэг 8 секторын 64000 га талбайд хамтарсан тандалт шинжилгээг явуулж нийт 3576 сорьц олборлон лабораторийн шинжилгээ
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Тарваган тахалтай тэмцэх станцтай байгуулсан гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 3-наас 18 хүртэл тарваган тахлын түүхэн голомттой Өмнөдэлгэр сумын Баянзүрх, Жаргалантын гол, Улаан эрэг, Дэлгэрхаан, Ноёхны булаг, Хурхын гол, Сайхан өндөр, Тэнхлэг зэрэг 8 секторын 64000 га талбайд хамтарсан тандалт шинжилгээг явуулж нийт 3576 сорьц олборлон лабораторийн шинжилгээнд хамруулсан.
Шинжилгээнд ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 1, Өвөрбайгалийн хязгаарын тарваган тахалтай тэмцэх станцаас 4 мэргэжилтэн ирж ажиллан харилцан суралцаж, туршлага солилцов.
Шинжилгээгээр тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох нян илрээгүй.