ХҮҮХДИЙН ЗҮРХ СУДАСНЫ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

2022.08.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судасны эмч нар нь АНУ-ын Самаритан сан байгууллагатай 2000 оноос хойш хамтран "Хүүхдийн зүрх" төслийг хэрэгжүүлэн, сүүлийн 10-аад жил уг төслийн багтай хөдөө орон нутгаар зүрхний төрөлхийн гажгийн илрүүлэлтийн үзлэгийг хийж, зүрхний эмгэг сэжигтэй хүүхдүүдэд зүрхний эмчийн үзлэг, зүрхний хэт авиан шинжилгээг хийж байгаа бөгөөд АНЭмнэлэг дээр 2022 оны 08 дугаа
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судасны эмч нар нь АНУ-ын Самаритан сан байгууллагатай 2000 оноос хойш хамтран "Хүүхдийн зүрх" төслийг хэрэгжүүлэн, сүүлийн 10-аад жил уг төслийн багтай хөдөө орон нутгаар зүрхний төрөлхийн гажгийн илрүүлэлтийн үзлэгийг хийж, зүрхний эмгэг сэжигтэй хүүхдүүдэд зүрхний эмчийн үзлэг, зүрхний хэт авиан шинжилгээг хийж байгаа бөгөөд АНЭмнэлэг дээр 2022 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хүүхдийн зүрх судасны үзлэг хийж байна.
Уг төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай, Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг АНУ, Канад улсад үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах юм.