АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАГШ НАРЫГ ӨНӨӨДӨР АЖИЛДАА ОРЖ, СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2022.08.25
Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга өнөөдөр боловсролын байгууллагын дарга эрхлэгч нартай уулзалт хийлээ.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга өнөөдөр боловсролын байгууллагын дарга эрхлэгч нартай уулзалт хийлээ. Тус уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг болон 28 сургууль, 33 цэцэрлэг, ясли, Насан туршийн боловсролын төв, Политекникийн коллеж, Бор-өндөр сумын МСҮТ-ийн дарга нийт 65 дарга, эрхлэгч нар танхимаар болон цахимаар оролцлоо. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засвар үйлчилгээний талаарх мэдээллийг ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр, Боловсролын сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийж байгаа хяналт шалгалтын мэдээлэл, анхаарах асуудлаар МХГ-ын Боловсрол соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонцолмон, Ковидын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, анхаарах асуудлыг ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Х.Доржханд, ОБГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлээд асуулт хариулт явагдаж, аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
Боловсролын байгууллагын багш ажилтнуудыг 8 дугаар сарын 25-ны дотор буюу өнөөдөр ажилдаа орохыг үүрэг болголоо.
Мөн дүрэмт хувцас иж бүрнээр өмсөх шаардлага тавихгүй байх
Сургуулиас олгодог сурах бичгээс өөр ном, гарын авлага авахыг шаардахгүй байх.
Цэцэрлэг, сургуулиуд анги тохижуулах нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татахгүй байх, эцэг эхчүүдтэй зөвшилцөж санал авсны үндсэн дээр шийдвэрлэх
Сургуулиуд спорт заалаа үнэ төлбөргүй болгох.
Сургууль бүр дугуйлан секцүүд хичээллүүлж хүүхдүүдийг олноор нь хамруулах тал дээр анхаараарай.
Сургуулиуд 9 сарын 1-нд гэхэд дотуур байранд хүүхдүүдээ авах, авах боломжгүй байгаа сургуулиудын мэдээллийг ирүүлэх
Дутагдалтай байгаа багш, ажилтнуудын судалгаа мэдээллийг гаргаж ирүүлэх,
Бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах
Багш нарыг хичээллээс бусад ажилд дайчлахгүй байх
Ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм барих зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө.