ЦЭРЭГ-СПОРТЫН "ДӨЛ" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН ТАМИРЧИН СУРАГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2022.08.25
Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээний III шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд аймгийн аваргаар шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг сурагчид Хэнтий аймгаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээгээр удирдуулан Зэвсэгт хүчний 232 дугаар ангид бэлтгэлээ хангажээ.
"Дөл" цэрэг-спортын гарааны өмнөх ажиллагаа 8 дугаар сарын 25, 26-ны өдөр, марш, гүйлтийн тэмцээн 8 дугаар сарын 27-ны өдөр явагдаж, дүнгээ гаргана.
Өсвөр насны хүүхэд, залууст эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, түүх уламжлалаараа бахархах, цэргийн албаны үйл ажиллагааг сурталчлах зорилготой тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тамирчин сурагчид оролцож байна.