Мэдээ мэдээлэл
ХОНИН ТОЛГОЙД ШИЛЖҮҮЛСНЭЭР 7,6 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2022.08.24
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 12.0 мянган малчин, мал бүхий өрхөд 5.7 сая толгой мал намаржиж байгаа бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 7,6 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.
Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 12.0 мянган малчин, мал бүхий өрхөд 5.7 сая толгой мал намаржиж байгаа бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 7,6 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.
Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд 1440 тн өвс, 720 тн тэжээл, Аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар албан даалгавраар малчин өрхийн хэрэгцээнд зориулан 130 мянган тн өвс, 180 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.
Энэхүү ажилд 18 сумын 3497 хүн, 714 дугуйт трактор, 562 ангилан хадагч, 16 хадлангийн салаа гарч ажиллана. Одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 40 тн ногоон тэжээл хадаглагдаж байна. Одоогийн байдлаар Биндэр, Батширээт, Дадал, Баян-Адарга зэрэг сумд хадлан бэлтгэх ажилдаа гарчээ.
Харин хадлан бэлтгэх боломжгүй урд талын сумдыг бусад сумдын нутгаас хадлан бэлтгэх хуваарийг гаргаж, сумдад албан бичгээр хүргүүлээд байгаа юм. Тодруулбал Баянмөнх сум Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 500 га талбайгаас хадлан бэлтгэх бол Дэлгэрхаан сум Дадал сумын нутгаас, Дархан сум Норовлин сумын нутгаас, Галшар сум Баян-Овоо сумын нутгаас тус тус 500 га талбайд хадлан бэлтгэнэ. Мөн гадны аймаг, сумдын хадланчдад Батширээт, Биндэр, Дадал сумдын хилийн зурвас газарт хадлангийн газар олгохоор төлөвлөсөн байна.