БАГА АНГИЙН СУРАГЧИД СУРАХ БИЧГИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭРЭГЛЭХ БОЛ ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧИГ ХЭРЭГЛЭНЭ

2022.08.24
Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
2022-2023 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийг сургуулиас 100 хувь үнэ төлбөргүй олгоно.
2022-2023 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийг сургуулиас 100 хувь үнэ төлбөргүй олгоно. Үүнтэй холбогдуулан аймгийн БШУГ-аас эхний ээлжид 6 нэр төрлийн 6037 сурах бичгийг татан аваад байна.
Харин 6-12 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан 60 хувьд нь түрээсээр олгох юм. Түрээсийн ном нь багцаараа 12,800-19,200 төгрөгийн үнэтэй. Энэ мөнгө нь дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулагдаг аж. Түрээсийн сурах бичгийн үлдсэн 40 хувийг зорилтод бүлгийн буюу ЕБС-д 3-аас дээш хүүхэд нь сурдаг амьжиргааны баталгааны түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүдэд үнэ төлбөргүй хэрэглүүлнэ.