МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2022.08.15
Үйл явдлын мэдээ Хэнтийд үйлдвэрлэв Сумдын мэдээ
Монголын Үндэсний спортын VII наадмын зуны төрлүүд 2022 оны 08 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 9 дүүрэг, 21 аймгийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 1700 гаруй шилдэг тамирчид спортын 13 төрлөөр өрсөлдлөө.

Хэнтий аймгийн баг, тамирчид спортын 9 төрөлд 65 тамирчин, 8 дасгалжуулагч, 5 албаны төлөөлөгчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 1 алтан медаль, 3 мөнгөн медаль, 5 хүрэл медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр 8 дугаар байрт шалгарсан амжилттай оролцсон.
Наадамд оролцсон аймгуудаас ХАМГИЙН олон медаль хүртэж, мөн сурын харвааны 3 төрөлд медаль хүртсэн нь онцлог байлаа.
Хэнтий аймгаа төлөөлөн оролцсон нийт баг, тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.