НҮҮДЭЛЧИН МОНГОЛ НААДАМД ХЭНТИЙЧҮҮД 3 ТӨРЛӨӨР ТЭРГҮҮЛЛЭЭ

2022.08.23
Бид хан хэнтийнхэн
"Нүүдэлчин Монгол-2022" наадам 2022.08.12-14-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын Яамнаас санаачлан зохион байгуулагдсан туургатны их өв соёл "Нүүдэлчин Монгол-2022" наадам 2022.08.12-14-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү наадамд Хэнтий аймгаас 61 хүний бүрэлдэхүүнтэй оролцож Гар урлал, Соёлын үйлдвэрлэл, Шувуучлахуй /шонхор шувуу/ зэрэг төрлүүдээр Тэргүүн байрын шагнал хүртэж тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулснаас гадна 20.000 гаруй иргэдэд өв соёлоо сурталчлан таниуллаа.