ХЭРЛЭН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭДГЭЭ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙ ЗҮГЭЭС МЭДЭГДЛЭЭ

2022.07.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар сонгон шалгаруулалт явагдаж “Содон Номин Констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар сонгон шалгаруулалт явагдаж “Содон Номин Констракшн” ХХК гүйцэтгэж байна.
Тус барилга нь 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудалтай, 2 спорт заал, 1 урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилгын ажил одоогоор 85 хувьтай, гаднах талбайн тохижилтын ажил 30 хувьтай байна.
Аймаг орон нутгийн зүгээс тус компанид ажлын гүйцэтгэлээр нь 9,6 тэрбум орчим төгрөгийг олгосноос гадна нэмэлт санхүүжилт болох 6,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган шийдвэрлүүлээд байгаа юм. Тодруулбал цаг үеийн нөхцөл байдал, барилгын материалын үнийн өсөлттэй холбогдуулан тус компаний тавьсан хүсэлтийн дагуу аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Сангийн яамтай зөвшилцөж тухайн барилгын төсөвт өртгийг 6,5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэлт санхүүжилт нь 2022 онд 1,2 тэрбум, 2023 онд 5,3 тэрбум төгрөгөөр хуваагдаж орохоор болсон юм.
Тиймээс хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан барилгын ажил түр зогссон байгаа хэдий ч санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж ажлаа энэ онд багтаан дуусгана гэдгээ “Содон Номин Констракшн” ХХК-ий удирдлагууд мэдэгдлээ.