ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 8 ДУГААР САРЫН 25-ААС ЭХЭЛНЭ

2022.07.19
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд, шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулна.

Шалгалт өгөх болзол
4.1. Дараах болзлыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ:
4.1.1. Монгол Улсын иргэн байх;4.1.2.дээд боловсролтой байх;
4.1.3. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
4.1.4. сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
4.1.5. цэргийн алба хаасан байх;
4.1.6. тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
4.1.7. тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
4.1.8. төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
4.1.9. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.
/ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ, ЖУРМААС/