СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН 19 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2022.07.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
#гараа_ариутгаж_маскаа_зүүцгээе!
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан #аймгийн_шуурхай_штаб_өнөөдөр_хуралдлаа.
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусээр өвчилсөн 19 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд коронавирусээр өвчилсөн нийт 75 тохиолдол байгаагийн 56 нь гэрээр, 19 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тиймээс аймгийн шуурхай штабаас дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд
1. Сумын ЭМТ болон өрхийн эмнэлгүүд иргэдийг анхан шатанд нь үзлэг хийж, эрэмбэлэн ангилалт хийх /хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хөнгөн өвчтөнг гэрийн хяналтад эмчлэх/
2. Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 100 ширхэг түргэвчилсэн оношлуур олгох
3. Нэгдсэн шуурхай штабын тандалтын багийг ажиллуулж аймгийн ОК-ийг мэдээ мэдээллээр хангах
4. Иргэдэд халдвар хамгаалалтын дэглэмээ мөрдөх талаах сургалт сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх
5. Аймгийн Эрүүл мэндийн газраас нөхцөл байдлаар талаарх мэдээллийг иргэдэд хүргэх чиглэл өглөө.
Мөн хуралдаанаар мал амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож “Халдваргүйжүүлэлтийн түр хяналтын цэг ажиллуулах тухай” аймгийн Засаг даргын 2022 оны А/131 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.
Мал амьтны гоц халдварт шүлхий, үхрийн арьс товруутах өвчин, бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумын гүүрний урд Петровис шатахуун түгээх станцын орчимд, Баян-Овоо сумын гүүрэн дээр халдваргүйтгэл хяналтын 2 цэгийг 2022.06.30-ны өдрөөс эхлэн ажиллуулж байгаа юм.
May be an image of 6 people, people sitting, people standing and indoorMay be an image of 1 person and sitting