ИХ ХУРД НААДАМ 7 САРЫН 23, 24-НД ЧИНГИС ХОТОД БОЛНО

2022.07.18
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Морьны олимп болох “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаан 9 дэхь удаагаа Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт 2022 оны 7 сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Морьны олимп болох “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаан 9 дэхь удаагаа Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт 2022 оны 7 сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. “Их хурд” наадам өмнө нь Үндэсний их баяр наадам болон бүсийн наадамд амжилттай уралдаж эхний есөн байрт орсон хурдан хүлгүүд урилгаар оролцдог байсан бол энэ жил тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хүсэлт гаргасан БҮХ УЯАЧ, МОРЬД оролцох боломжтой боллоо. Түрүүлсэн морьны эзэнд 3 өрөө байр, уралдаанч хүүхдэд 1 өрөө байр, Энэ үеэр: • Монголын хамгийн том тулганд гал бадраах ёслол • Азарга, Их нас, Шигшмэл морьдын уралдаан • Хүчит бөхийн барилдаан • Сурын харваа • ARTGER boodog boys – Хоолны шоу • Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн • Морин харваа, шонхор, бүргэдийн үзүүлбэр • Жороо морьдын уралдаан • Адуучин тэмцээн • “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулах үйл ажиллагаа • Амьд хөгжмийн тоглолт • Рок попын дуучдын тоглолт • Монголын шилдэг DJ нарын шоу • Car cinema • Offroad автомашины үзүүлбэр • Мото цуглаан • “Их хурд төгөл” мод тарих ёслол • Өглөөний наранд цацал өргөх ёслол болно. Ерөнхий зохион байгуулагч: Монголын морин спорт, уяачдын холбоо Хамтран зохион байгуулагч: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, “Чилагун” агентлаг

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.