БЭЛТГЭСЭН ШАВЬ НАР НЬ МАССААРАА ХАМГИЙН САЙН ДҮГНЭГДСЭН БАГШИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ 2,0 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА

2022.07.07
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар Сумдын мэдээ
Бэлтгэсэн шавь нар нь массаараа хамгийн өндөр оноо авсан буюу нийгмийн ухааны чиглэлээр бэлтгэсэн 9 хүүхэд нь 750-аас дээш оноо авсан Бор-Өндөр цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Даваасүрэнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 2,0 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Өмнө нь 1 сурагч нь 800 оноо авсан бол тухайн сургуулийн багшид 1,0 сая төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс ганцхан хүүхдийн амжилтаар бус массын амжилтаар нь тухайн багшийг урамшуулах тогтолцоог шинээр нэвтрүүлж байна. Цаашид ЭЕШ-тад сурагчдаа амжилттай бэлтгэсэн, сургах арга барилаараа бусдыгаа манлайлсан багш нарыг жил бүр урамшуулахаар боллоо.