АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ЭЕШ-Д 780-ААС ДЭЭШ ОНОО АВСАН СУРАГЧДЫГ 1,0-2,0 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА

2022.07.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээрээ 800 оноо авсан 6 сурагч, 780-аас дээш оноо авсан 6 сурагч байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 800 оноо авсан хүүхэд тус бүрт 2,0 сая төгрөг, 780-аас дээш оноо авсан хүүхэд тус бүрт 1,0 сая төгрөгийг урамшуулал олголоо.
Хэнтий аймгийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээрээ 800 оноо авсан 6 сурагч, 780-аас дээш оноо авсан 6 сурагч байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 800 оноо авсан хүүхэд тус бүрт 2,0 сая төгрөг, 780-аас дээш оноо авсан хүүхэд тус бүрт 1,0 сая төгрөгийг урамшуулал олголоо. Үүнд:
1. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч И.Эрхтөгөлдөр-800 оноо
2. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Г.Халиун -800 оноо
3. Бэрх сургуулийн 12А ангийн сурагч Б.Удвал -800 оноо
4. Тэмүүжин цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч М.Энхтуул -800 оноо
5. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Б.Золжаргал -800 оноо
6. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Э.Мөнхболор-800 оноо
7. Биндэр ЕБС-ийн 12А ангийн сурагч П.наранмандах -800 оноо
8. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Б.Хулан -795 оноо
9. Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Б.Батцэцэг-790 оноо
10. Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Дөлгөөн -785 оноо
11. Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Ц.Болоржин-785 оноо
12. Өмнөдэлгэр сургуулийн сурагч Б.Өлзийжаргал-780 оноо
Мөн хичээл сургалтандаа сайн хэдий ч сургалтын төлбөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй байгаа Биндэр сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч П.Наранмандахд төлбөрийг нь 4 жил олгохоор шийдвэрлэж батламжийг гардуулсан юм.
Түүнчлэн бэлтгэсэн шавь нар нь массаараа хамгийн өндөр оноо авсан буюу нийгмийн ухааны чиглэлээр бэлтгэсэн 9 хүүхэд нь 750-аас дээш оноо авсан Бор-Өндөр цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Даваасүрэнг 2,0 сая төгрөгөөр шагналаа.
Өмнө нь 1 сурагч нь 800 оноо авсан бол тухайн сургуулийн багшид 1,0 сая төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс ганцхан хүүхдийн амжилтаар бус массын амжилтаар нь тухайн багшийг урамшуулах тогтолцоог шинээр нэвтрүүлж байна.