ХЭНТИЙ аймгийн ард иргэдийн АНХААРАЛД

2022.07.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Сүүлийн жилүүдэд иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг байдал, богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өгөөж хүртэх гэсэн сэдэлд тулгуурласан эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амласан санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизмууд бий болж нийгмийг хамарсан иргэдийг хохироох асуудал олноор гарах болсон.

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум байсан бол 2017 онд 6,4 тэрбум, 2018 онд 9,9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбумд хүрч жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
Энэхүү луйварын арга хэлбэр нь өдрөөс өдөрт өргөжин тэлж арга зам нь нарийсаж байгааг анхаарах хэрэгтэй болоод байна. Тухайлбал Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК нь 2021 оноос эхлэн богино хугацаанд ихээхэн хэмжээний ашиг олох боломжийг амлах замаар орон нутгийн иргэдээс санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх зэргээр иргэдийг хохироох бод ит эрсдэл бий болгосон гэж үзэн төрийн байгууллагын зүгээс таслан зогсоохоор ажиллаж байна.
Гэвч дээрх нөхцөл байдлыг орон нутагт бий болгох сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүд байгаа тул та бүхнийг ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
АЗДТГазар Санхүү, төрийн сангийн хэлтэс