УЛСЫН ТӨСВӨӨС ТАТААС АВДАГГҮЙ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2022.07.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байдаг бөгөөд түүний нэг нь Хэнтий аймаг. Энэ оны хувьд 63,7 тэрбум төгрөг зарцуулахаас 19,7 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авч байна.
Монгол улсын төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байдаг бөгөөд түүний нэг нь Хэнтий аймаг. Энэ оны хувьд 63,7 тэрбум төгрөг зарцуулахаас 19,7 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авч байна.
Цаашид улсын төсвөөс татаас авдаггүй аймаг болох нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд Аж үйлдвэрийн салбар, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал юм гэж үзэж аймаг орон нутгаас үзэж байна. Тиймээс Бор-Өндөр суманд шинэ үеийн аж үйлдвэрийн хот байгуулах төлөвлөгөө, Аялал жуулчлал-Хөгжил сэдэвт 2 төслийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав МУ-ын Ерөнхий сайд болон иргэдэд танилцууллаа.