АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР ЦУСАА БЭЛЭГЛЭЖ ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭН БУСДЫН АМЬ НАСЫГ АВАРЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2022.06.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс үндэстний 3 хувь нь цусаа бэлгэлдэг байвал тухай улсын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана гэж үздэг. Энэ нь манай аймгийн хувьд 1,1 хувьтай байгаа нь болзошгүй гамшгийн үед цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд орж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Дээрээс нь манай аймагт их дээд сургууль, цэргийн анги байхгүй олноор цус цуглуулах ажил зохион байгуулах боломжгүй байдаг тул баяр наадмын өмнө цусны нөөцөө бэлдэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Тиймээс Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” аяныг аймгийн Цусны салбар төвтэй хамтран зохион байгуулж байна.
Аяныг эхлүүлж өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл нар цусаа хандивлалаа.
Аян нь 7 сарын 14-ний өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Иргэд та бүхэн цусаа хандивлаж эрдэнэт хүний амь насыг авраарай.