БУРИАД ТҮМНИЙ АХУЙ СОЁЛЫГ ХАРУУЛСАН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ДАДАЛ СУМАНД ХИЙГДЭНЭ

2022.06.20
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
МУУГЗ, UBS телевизийн захирал Л.Балхжав, Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр болон холбогдох албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа.
МУУГЗ, UBS телевизийн захирал Л.Балхжав, Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр болон холбогдох албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа.
Тус тв-ийн зүгээс “Буриад” зон олны ахуй соёл, түүхэн уламжлал, аж амьдрал, төрсөн тоонот нутаг ус, зан заншил, амьдрал тэмцэл, зовлон жаргалын уянга туульсыг харуулсан “ЛАГИНА” хэмээх уран сайхны киног хийхээр төлөвлөсөн бөгөөд Дадал суманд зураг авахаар болжээ.
UBS ТV нь Содура, Говийн домог, Нарны садан зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино хийж үзэгч олны хүртээл болгож байсан юм.
Энэ удаад Хэнтий нутгийн байгалийн үзэсгэлэн, нутгийн зон олны хөдөлмөрч найрсаг зан чанар, Буриад зон олны өв соёлын давтагдашгүй түүх уламжлал, хэв маяг төрхийг Монголын төдийгүй дэлхийд сурталчлан таниулах зорилготой энэхүү бүтээлийг хийхэд аймгийн Засаг даргын зүгээс дэмжин ажиллахаар боллоо.
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад