ХУВИАРАА ХОТ ХООРОНД ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЖОЛООЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, АВТО ТЭЭВРИЙН ТӨВИЙН ГАДНАХ ТАЛБАЙД ЗОГСООХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

2022.06.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хувиараа хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлдэг автомашинууд Хэрлэн 4 дүгээр сургуулийн урд талбайд зогсдог. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Хувиараа хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлдэг автомашинууд Хэрлэн 4 дүгээр сургуулийн урд талбайд зогсдог. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс аймгийн Засаг даргын 2022 оны А/276 дугаар захирамжаар хот хооронд гэрээний бус такси үйлчилгээ үзүүлж буй ААН, байгууллага, иргэдэд Такси үйлчилгээний ерөнхий шаардлага стандартад нийцүүлэн тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хэсгийг ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнээр ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж 4 асуудлаа шийдлээ. Үүнд:
1. Хот хооронд гэрээний бус такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэдтэй хуулийн дагуу гэрээ байгуулах асуудлыг ХБТХОХ, ХЭЗХ, Авто тээврийн төв хамтран боловсруулах
2. Гэрээ байгуулах хуулийн үндэслэлийг ХБТХОХ Авто тээврийн үндэсний төвтэй зөвшилцөх
3. Гэрээ байгуулсан тээврийн хэрэгслийг Авто тээврийн төвийн гаднах талбайд зогсоож, хот хооронд зорчих боломжоор хангах,
4. Авто тээврийн төвийн зогсоол дээр зогсох таксины жолооч нарыг хариуцлагатай, найдвартай байдлыг хангах, жолооч нарт мэдээлэл хүргэх асуудлыг “Тээвэрчдийн амжилт” ХХК-ийн захирал Н.Нацагдорж хариуцахаар тус тус шийдвэрлэлээ.
 
+2