ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛООСОО СУРАЛЦАХ НҮҮДЛИЙН ЗУСЛАН ЦЭНХЭРМАНДАЛ СУМАНД

2022.06.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Үндэсний өв соёл, уламжлалт ахуй амьдралыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Дэлхийн мөрөөдлийн сургууль НҮТББ-ын тэргүүн Ч.Мөнхдэлгэртэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус төслийн хүрээнд хүүхдийн зуны танин мэдэхүйн сургалт буюу нүүдлийн зусланг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү зусланд уламжлалт ахуйд хүүхдүүдийг бие даан суралцах арга барил эзэмшүүлэх, хүүхэд бүрт соёлын өвийн боловсрол олгох, авьяасыг нээн илрүүлж, амьдрах ухааны боловсрол олгох, экологийн боловсрол олгож гэрийн нөхцөлд жимс хүнсний ногоо тариалах сургалтууд явагдана.
Тус зусланд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй уламжлалт ахуй амьдралын талаар ойлголт мэдээлэл дутмаг байгаа хүүхдүүд болон гадаадын иргэдийн хүүхдүүд ч хамрагдах боломжтойгоороо онцлогтой.
Тиймээс аймаг орон нутгийн зүгээс сургалтын хэрэгцээнд нь зориулан жимс, жимсгэнэ, мод бутны тарьц болон сургалтын зориулалттай зуны хүлэмж шийдэхээр боллоо.
Зуслангийн бүртгэл 6 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 6 сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ныг хүртэл хичээллэнэ. Энэ талаар мэдээлэл авахыг хүссэн иргэд 88937711, 80569184 дугаар болон Nomadic Education пэйж хуудсаар нь зочлоорой.
 
+2