АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022.06.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойг угтсан багш-шавийн эрдмийн уулзалт Чингис хотод боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав,
АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойг угтсан багш-шавийн эрдмийн уулзалт Чингис хотод боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал АШУ-ын доктор, профессор Д.Цэрэндагва, Доктор профессор Л.Ажнай, Монгол улсын гавьяат эмч, АУ-ы доктор, профессор Н.Бира нар болон эрдэмтэн багш нар аймгийн ЭМГ-ын болон эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр АШУҮИС, Хэнтий аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулан, эрдэмтэн багш нар төгсөгчиддөө чиглэсэн сургалтыг зохион байгуулж байна.