ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ ӨДӨР ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИЛАА

2022.06.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр төр түмэн олон Өндөрхаан хайрхандаа хүндэтгэл үзүүлж, тахих ёслол боллоо.
Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр төр түмэн олон Өндөрхаан хайрхандаа хүндэтгэл үзүүлж, тахих ёслол боллоо. Тахилгад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон аймаг, сумын удирдлагууд, Гүндүгаварлин, Шадавдаржаалийн хийдийн лам нар, ард иргэд нийт 200 гаруй хүн оролцож, нутаг орон, хүн зоноо даатган ном хурж, тахилгын ёслол үйлдэн сүсэглэлээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлсэн үгэндээ "Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн нутгийн зон олныхоо цаашдын үйлс бүхэн нь өөдөө байхыг хүсэн ерөөе.
Өндөрхаан хайрхан минь үеийн үед үр сад биднийгээ ивээлдээ багтааж, нутгийн зон олныхоо заяа буяныг тэгшилж явах болтугай" хэмээсэн юм.May be an image of one or more people, people standing and outdoorsMay be an image of 4 people, people standing and outdoorsMay be an image of outdoors