ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022.05.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 40 алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 40 алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Тиймээс эдгээр хүмүүсийнхээ төлөөллүүдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Цэргийн штабын дарга Хурандаа Н.Хүрэлээ нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Үүнд Н.Доржготтов, Ц.Төмөрбаатар, Ц.Жавхлантөгс, Д.Оюунбаатар, Б.Түвшинбаяр, Ө.Отгонбаяр, Д.Алтангэрэл, Баярбат, Шинэбат, хошууч С.Галбадрах нарт аймгийн Засаг даргын хүндэтгэл болон Хан Хэнтийн алдартан тэмдгээр шагнасан юм.
Энхийг сахиулах үйлсэд ихэвчлэн цэрэг, цагдаагийн тусгай албан хаагчид хамрагддаг бол манай аймгаас анх удаа энгийн албан хаагч буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Д.Алтангэрэл эмнэлгийн бүлэгт багтаж оролцож байснаараа онцлогтой.
Цаашид энхийг сахиулагчдынхаа гавьяаг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах, тэр дундаа ЕБС-ийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор уулзалт, ярилцлага зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.
Монгол цэргийн Батальон120 мянган хүнтэй дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранг хамгаалдаг.
“Энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор НҮБ-ын дүрмийн дагуу аюулгүйн зөвлөлөөс гарсан шийдвэрээр НҮБ-ын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын дор явагдаж байгаа олон үндэстний үйл ажиллагааг хэлдэг.
May be an image of 6 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing and military uniform
May be an image of 2 people, people standing and military uniform
May be an image of 3 people and people standing
May be an image of 2 people and people standing
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people and people standing
May be an image of 3 people, people standing and military uniform
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people and people standing
May be an image of 2 people, people sitting and people standing