ШАТРЫН СПОРТЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2022.05.23
Засаг дарга Үйл явдлын мэдээ
2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгуулагдлаа.
2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Монголын шатрын элит 28 тамирчин 10 гаруй хоног ур ухаанаа уралдуулан өрсөлдөж, Улсын аваргуудаа тодруулсан бөгөөд шагналыг аймгийн удирдлагууд, МШХ-ны удирдах бүрэлдэхүүн шагналыг гардуулан өглөө.
Үүнд эрэгтэй ангилалд Алтан медаль Хэнтий аймгийн “ABChess академи”-ийн тамирчин Д.БАТСҮРЭН, мөнгөн медаль Завхан аймгийн “Гэгээн арвай клуб”-ын тамирчин Г.АМАРТҮВШИН, хүрэл медаль Шунхлай групп “Гэгээн арвай клуб”-ын тамирчин Б.ГҮНДАВАА нар, эмэгтэй ангилалд Сэлэнгэ аймгийн “Элит брейн” олон улсын академийн тамирчин А.ЭНХТУУЛ, мөнгөн медаль Ховд аймгийн ЦДҮС ТӨХК тамирчин Б.БАЯРМАА, хүрэл медаль Хэнтий аймгийн Каисса клубын тамирчин Т.МӨНХЗУЛ нар тус тус хүртлээ.
Энэхүү тэмцээнийг 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул "Формон Транспорт" ХХК-ны Захирал Ж.Одонтуулд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж Монгол шатар ширээний хамт дурсгав.May be an image of 10 people, people standing and indoor
May be an image of 10 people, people standing and indoor
May be an image of 10 people, people standing and text that says 'DOW'