Мэдээ мэдээлэл
“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ САЛБАР ДУНДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЧИНГИС ХОТОД ЭХЭЛЛЭЭ
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ чиглэлийн бүтээн байгуулалтын цар хэмжээ, төслийн тоо илт нэмэгдэж байгаа ч хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэг гэмт хэргүүд ихсэж байна. Тэдний энэ үйлдэл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүнээс илүүтэй дэлхий нийтийн асуудал болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөлж байгаа юм.
Тиймээс Монгол Улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын алба санаачлан, Дэлхийн байгаль хамгаалах сан, Ханнс Зайдлын сангаас дэмжиж, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймагт ГХУСАЗАЗСЗ-өөс “Хүрээлэн байгаа орчинд ээлтэй аялал жуулчлал ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар дундын хамтарсан зөвлөгөөн Чингис хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү зөвлөгөөний ач холбогдол, зорилго нь байгаль орчинд ээлтэй, аюулгүй аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, талуудын оролцоог хангах зорилготой юм. Зөвлөгөөнд АИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Ханс Зайделийн сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Сэмжидмаа, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Отгонболд, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Байгаль хамгааллын захирал Г.Болортуяа болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбооны төлөөлөл, албаны хүмүүс хүрэлцэн оролцож байна.