ХЭРЛЭНБАЯН-УЛААНЧУУД НЭГДЭН ХОГОО ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

2022.04.29
Бид хан хэнтийнхэн Сумдын мэдээ
Хэрлэнбаян-Улаан тосгоны удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран тосгоныхоо 60 жилийн ойг угтаж хоггүй болох, цаашлаад хогны асуудлаа 5-10 жилийн алсын хараатайгаар цэгцлэхээр шийдвэрлэж ажилдаа орлоо. Тухайлбал "Астра ...

Хэрлэнбаян-Улаан тосгоны удирдлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран тосгоныхоо 60 жилийн ойг угтаж хоггүй болох, цаашлаад хогны асуудлаа 5-10 жилийн алсын хараатайгаар цэгцлэхээр шийдвэрлэж ажилдаа орлоо.

 

Тухайлбал "Астра рүүт" ХХК болон "Мааньт агро" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авчирч цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд түлш тос, техникийн түрээс, тээврийн зардал гэх мэт 40 орчим сая төгрөгийг шийдвэрлэжээ.

 

 

Энэхүү ажилд тосгоны иргэд идэвхи санаачилгатай оролцож байгаа бөгөөд хоггүй тосгон болохын төлөө гар сэтгэл нэгдэн ажиллаж байна.