Мэдээ мэдээлэл
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАЛИНГИЙН ГҮЙЛГЭЭГ ЦАХИМААР БАТАЛГААЖУУЛНА
Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Цахим шилжилт” зорилтын хүрээнд Төрийн сангийн цахим шилжилтийг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн банкнаас хамтран “Эрхийн бүртгэлийн сан систем ба цахим баталгаажуулалт” сэдэвт сургалтыг манай аймагт 2022 оны 4 сарын 25, 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад аймгийн 188 төсөвт байгууллагын дарга, нягтлан бодогч, төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.
Төсөвт байгууллагуудын цалингийн гүйлгээ цахимд шилжсэнээр Төрийн сангийн ачаалал багасах, цаг зав хэмнэх гээд олон талын ач холбогдолтойгоос гадна гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх бүхий албан тушаалтан нэг удаагийн нууц үг хийснээр гүйлгээ баталгаажиж, Монгол банкаар дамжихгүйгээр гүйлгээ шууд хийгдэх боломжтой болж байна.