АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР АВТО МАШИНЫ ЗОГСООЛОО ЧӨЛӨӨЛЖ, #ИРГЭДЭД_ЗОРИУЛСАН_ЗОГСООЛ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

2022.04.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
АЗДТГ-ын байранд 6 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Урд талд нь 1 дүгээр цэцэрлэг байрладаг тул өглөө, оройдоо хүүхдүүдээ авахаар ирсэн эцэг эхчүүд автомашинаа тавих зогсоол олдохгүй, түгжрэл үүсч, хүүхдүүдэд аюулта...

АЗДТГ-ын байранд 6 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Урд талд нь 1 дүгээр цэцэрлэг байрладаг тул өглөө, оройдоо хүүхдүүдээ авахаар ирсэн эцэг эхчүүд автомашинаа тавих зогсоол олдохгүй, түгжрэл үүсч, хүүхдүүдэд аюултай нөхцөл байдал үүсдэг.

Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газар ар талынхаа сул талбайг ашиглан аж ахуйн аргаар зогсоол хийх ажлыг эхлүүлээд байна.

Тус зогсоол төрийн албан хаагчдын автомашиныг байрлуулах бөгөөд хуучин зогсоол буюу Тамгын газрын урд талын зогсоол зөвхөн иргэдэд үйлчилдэг зогсоол болно.