ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАДНАХ ЗОГСООЛД ЗӨВХӨН ИРГЭД АВТОМАШИНАА ТАВИНА

2022.04.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад тулгардаг нэг бэрхшээл нь авто машины зогсоол. Хэдийгээр байгууллага бүр гаднаа автомашины зогсоолтой хэдий ч тэр нь иргэдэд төдийлөн олддогүй, албан хаагчдынх нь машинаар дүүрсэн байх нь...

Төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад тулгардаг нэг бэрхшээл нь авто машины зогсоол. Хэдийгээр байгууллага бүр гаднаа автомашины зогсоолтой хэдий ч тэр нь иргэдэд төдийлөн олддогүй, албан хаагчдынх нь машинаар дүүрсэн байх нь элбэг.

Тиймээс аймгийн Засаг дарга #Ц_Чогсомжав төрийн байгууллагын гаднах зогсоолд зөвхөн үйлчилгээ авч байгаа #иргэдийн_авто_машиныг_зогсоохыг байгууллагын дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу байгууллагууд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан зогсоолын асуудлаа шийдэж байна.

Тухайлбал Онцгой байдлын газрын хамт олон автомашины хэрэглээнээс татгалзаж унадаг дугуйтай хамт олон болохыг уриалж байгаа бөгөөд ажилтнууддаа унадаг дугуй авахад дэмжлэг үзүүлж байна.

Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд гаднах зогсоолоо зөвхөн иргэдэд үйлчилдэг байхаар зохицуулж, алба хаагчдынхаа машиныг байгууллагынхаа хашаанд тавьдаг болжээ.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд гаднах сул талбайгаа ашиглан аж ахуйн аргаар зогсоол хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ мэтчилэн аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлж эхэллээ.