ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГТ 130 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2022.03.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн дасгалжуулагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймгийн Биеийн тамир, спортын газрын Өсвөр үеийн шигшээ баг хариуцсан мэргэжилтэн Л.Баяраа 2013-2021 он...

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн дасгалжуулагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймгийн Биеийн тамир, спортын газрын Өсвөр үеийн шигшээ баг хариуцсан мэргэжилтэн Л.Баяраа 2013-2021 онуудад "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн гаргасан амжилтыг танилцуулсан юм.

Орон нутгийн зүгээс иргэд, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, тив дэлхий олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцох баг тамирчдыг бэлтгэх зорилгоор "Өсвөр үеийн шигшээ баг"-ийн багш дасгалжуулагчдын цалин, тэмцээн уралдаанд оролцох зардлыг олгосоор ирсэн.

Өнгөрсөн жилийн хувьд 72 сая төгрөг олгосон бол энэ оны хувьд Бадминтон , теннис, волейбол, даам, жудо бөх, сагсан бөмбөг, самбо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, шатар, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага зэрэг 13 төрлөөр 130 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Үүний үр дүнд дасгалжуулагч, тамирчдын амжилт жилээс жилд нэмэгдэж, Монгол улсын цол, зэрэг биелүүлэх, рекорд амжилт тогтоох зэрэг тамирчдын хувийн ур чадвар, амжилт өссөөр байна. Цаашид шигшээ багийн тайланг хагас, бүтэн жилээр дүгнэж, амжилтаар нь байр эзлүүлэн урамшуулж байхаар шийдвэрлэлээ.