ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ БАТНОРОВ СУМЫН УНАГАН ОХИН ТАМИРЧИН БААТАРЫН ЖАВХЛАНТӨГСТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022.03.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Дубай хотноо 2022 оны 02 сарын 21-27-нд болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн байна. Тэд медалийн төлө...

Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Дубай хотноо 2022 оны 02 сарын 21-27-нд болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс нар хүрэл медаль хүртсэн байна.

Тэд медалийн төлөөх харваанд Энэтхэгийн хүчтэй багийг 5:1-ийн харьцаатай ялж пара байт харвааны ДАШТ-ий анхны медальтнууд боллоо.

Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин Б.Жавхлантөгсийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэн халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүслээ.