ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022.03.11
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт очиж туршлага судлах уулзалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон Дорнод ай...

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт очиж туршлага судлах уулзалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон Дорнод аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Б.Алтансүх нар хүлээн авч уулзан, Дорнод аймгийн бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг танилцууллаа.

Ирэх онд Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиохтой холбогдуулан Чингис хотод шинээр байгуулахаар төлөвлөж буй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдуулан ажлын хэсэг Дорнод аймгаас туршлага судалж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: -Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан,-ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр,-Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү,-Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг,-ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал,-ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Мөнх-Оргил,- Аймгийн ерөнхий архитектор Ш.Ариунболор,-Өндөрхаан хот тохижилтын газрын захирал О.Гомбобаатар,-Өндөрхаан хот тохижилтын газрын хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Ц.Хатанболд нар ажиллаж байна. Энэ сарын 10,11-ний өдрүүдэд Дорнод аймагт ажиллана.