ОРОН НУТГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

2022.03.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Орон нутгийн Гамшгаас хамгаалах албадын болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, удирдлага зохицуулалтаар хангаж, хуулиар хүлээсэн үүргээ б...

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Орон нутгийн Гамшгаас хамгаалах албадын болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, удирдлага зохицуулалтаар хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ажилтан, алба хаагчдын дадлага, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг шалгах” ажлыг 2022 оны 02-р сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Үүний хүрээнд ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын албан үүргийг түр хариуцагч, хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан ажлын хэсэг Мал эмнэлгийн алба болон Хүнс хөдөө аж ахуйн албаны бэлэн байдлыг шалгалаа.

Шалгалтаар албадын чиг үүргийн дагуу МУ-ын засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Мэргэжлийн ангийн бэлэн байдал, үйл ажиллагаа, албадын удирдлага зохион байгуулалт гэсэн 10 гаруй чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Үргэлжлүүлээд Эрүүл мэндийн алба, Түлш эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Сурталчилгааны алба, Мэдээлэл харилцаа холбооны алба, Зам тээврийн алба, Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба, Барилга хот байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын алба, Хүн ам, нийгмийн хамгааллын албадын үйл ажиллагааг шалгана.