АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АРАВДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022.03.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Аравдугаар хуралдаан эхэлж танхимаар 26, чөлөөтэй 3, цахимаар 6 төлөөлөгч оролцож 91 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.Хуралдаанаар: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Аравдугаар хуралдаан эхэлж танхимаар 26, чөлөөтэй 3, цахимаар 6 төлөөлөгч оролцож 91 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.Хуралдаанаар:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зарлах тухай

Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дарга нарыг сонгон батлах тухай

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоо,бүтцийг шинэчлэн батлах тухай,

Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх саналыг уламжлах тухай,

Газрыг Улсын тусгай хамгаалалтад авах саналыг уламжлах тухай,

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт хэрэгжүүлэх “30 сая мод” хөтөлбөр батлах тухай,

Орон нутгийн сангийн журам батлах тухай, Тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хэмжээ тогтоох тухай,

Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлж байна.