ХЭНТИЙ АЙМГИЙН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН НЭГДСЭН 2 ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022.02.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн ЗДТГазар, Статистикийн хэлтэс хамтран төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болсон багийн Засаг дарга нараа чадавхижуулах сургалт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн 18 сумын 89 багийн З...

Хэнтий аймгийн ЗДТГазар, Статистикийн хэлтэс хамтран төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болсон багийн Засаг дарга нараа чадавхижуулах сургалт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн 18 сумын 89 багийн Засаг дарга нар оролцлоо. Сургалт хэлэлцүүлгийн гол зорилго нь Засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн юм.

Мөн сургалт хэлэлцүүлгээр дамжуулан багийн дарга нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, аймаг орон нутгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд багийн дарга нар юун дээр анхаарч ажиллах тал дээр шинэ мэдээлэл өгөхийн зэрэгцээ салбарын хуулиудыг багийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлтэс, агентлагийн дарга нар өөр өөрийн салбар бүрээр мэдээлэл өглөө.