"УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022.02.25
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт 2 өдрийн сургалта...

Хэнтий аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт 2 өдрийн сургалтад хамрагдлаа.

Тус сургалтыг Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар болон цахим системийг хэрхэн ашиглах талаар арга зүйг танилцуулжээ.

Сургалт семинарт аймаг, нийслэл, агентлаг, яамдууд болон бусад байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, тайлан хариуцсан 260 гаруй албан хаагчид оролцсон юм.