“ХҮҮХЭД ХӨГЖИЛ-ХАМГААЛЛЫН ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

2022.02.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хүүхдийн хөгжлийг дэмжиж, эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй аймаг болох зорилгоор Хэнтий аймаг 2022 оны Хүүхэд хөгжил-хамгааллын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Хэнтий аймгийн Хүүхд...

Хүүхдийн хөгжлийг дэмжиж, эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй аймаг болох зорилгоор Хэнтий аймаг 2022 оны Хүүхэд хөгжил-хамгааллын жил болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2дх хурлаа хийж “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Тус төлөвлөгөөний хүрээнд Хүүхдийн хөгжил, оролцоо, Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэсэн 2 зорилгын дор хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг сурган чадавхжуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээг тогтмол зохион байгуулж, үр дүн ахицыг тооцон ажиллах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтыг хийх/, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин/ гэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.