САРИГ, ӨНДӨРХААН, ЦОГТ-ӨНДӨР БАГИЙН 300 ГАРУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022.02.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар өнөөдөр Хэрлэн сумын Сариг, Өндөрхаан, Цогт-Өндөр багт ажиллаж, нийтдээ 300 гаруй иргэдтэй уулзаж,...

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг нар өнөөдөр Хэрлэн сумын Сариг, Өндөрхаан, Цогт-Өндөр багт ажиллаж, нийтдээ 300 гаруй иргэдтэй уулзаж, 37 иргэний 98 санал хүсэлтийг хүлээн авч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй тус уулзалтаар иргэд Засаг захиргааны анхан шатны нэгж баг, багт тулгамдаж буй асуудал, сум, аймгийн бүтээн байгуулалт, хот тохижилт, малын түүхий эд боловсруулах үйлдвэр, Хэнтий аймгийг аж үйлдвэржүүлэх бодлого, цахим худаг, ундны усны хамгаалалт, аймгаас алслагдсан Цогт-Өндөр багийн хогийн цэгийг дарж зөөврийн үйлчилгээ нэвтрүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалттай холбогдож цалингаас хасагдах нөхцөл байдал үүсэж байна гэх мэтчилэн олон арван асуудлыг дэвшүүлж, шат шатны дарга удирдлагуудтайгаа хэлэлцсэн үр өгөөжтэй уулзалт болж буйг онцоллоо.

18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнөөдөр Хэрлэн суманд ийнхүү 10 дахь өдрөө ажилласнаар аймгийнхаа 37 багийн 4000 шахам иргэдтэй уулзаж, УИХ-ын хууль тогтоомж, улс орны эдийн засаг, нөхцөл байдлын талаар мэдээлж, иргэдээ сонслоо.