ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛЧИД” ТӨСЛИЙН НЭЭЛТ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛЛОО

2022.02.23
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын 21 аймаг, 5 бүс нутгийг 4 улиралын туршид Ар, Өвөр Монгол шонхор шувуутай, Монгол тайга нохойтой, морьтой тасралтгүй туулан Монгол өв соёлоон түгээн дэлгэрүүлэх зорилготой “ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛЧИД” аяллын төслийн нээлт ...

Монгол улсын 21 аймаг, 5 бүс нутгийг 4 улиралын туршид Ар, Өвөр Монгол шонхор шувуутай, Монгол тайга нохойтой, морьтой тасралтгүй туулан Монгол өв соёлоон түгээн дэлгэрүүлэх зорилготой “ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛЧИД” аяллын төслийн нээлт 2022 оны 2 сарын 23-ны өдөр Чингис хотод нээлтээ хийлээ

Тус арга хэмжээг Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар, Тэнгэрийн нүүдэлчид төслийн баг хамт олон, Монголын шувуулахуйн холбоо, Монгол Тайга нохой судлалын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үеэр Тэнгэрийн нүүдэлчид болон Шонхор шувуутай, Тайга нохой хөтөлсөн морьтон залуусын жагсаалт, Монгол Тайга нохойн үзэсгэлэн тэмцээн, Монгол Тайга нохойн богино зайн уралдаан, урлагийн тоглолт болж байгаа юм.