АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЦОГСОМЖАВ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ 2022 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ, ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022.02.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлэгч агентлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж, төрийн байгууллагуудын дарга, төсвийн шууд захирагч нартай 2022 оны үр дүнгийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр буюу 20...

Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлэгч агентлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж, төрийн байгууллагуудын дарга, төсвийн шууд захирагч нартай 2022 оны үр дүнгийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2022.02.23-ны өдөр боллоо.

Тус хамтран ажиллах гэрээ нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой.Энэхүү гэрээний биелэлтээр тухайн агентлаг байгууллагын 2022 оны ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлнэ.