ИМПАКТ ТӨСЛИЙН ДУНД ШАТНЫ ҮНЭЛГЭЭГЭЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2022.02.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төслийн дунд шатны үнэлгээний уулзалтаар Ms.Astrid Fossier-Heckmann-ийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзлаа. ИМПАКТ ...

“Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төслийн дунд шатны үнэлгээний уулзалтаар Ms.Astrid Fossier-Heckmann-ийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзлаа.

ИМПАКТ төсөл нь Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, онцгойлон энэ чиглэлд эмэгтэйчүүдийн үүрэг, байр суурийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Үүний тулд орлого бий болгох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн бүлгүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд тогтвортой ноолуур, органик хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн бүлгүүд орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадавхийг нь сайжруулах, жендэрийн тэгш оролцоонд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд бодлого боловсруулагчдад нөлөөлөхийг зорьж байна.

Европын холбооноос санхүүжилттэй ИМПАКТ төслийн дунд шатны үнэлгээ нь 2022.02.21-24 өдрүүдэд, Мөрөн, Хэрлэн сумдад тус тус хийгдэж байгаа юм. Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомав цаашид ИМПАКТ төсөл нь Хэнтий аймагт Сүү, мах, ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг хийж малчид орлогоо нэмэгдүүлэх, улмаар үндэсний үйлдвэрээ дэмжих, малын эрүүл мэндэд анхаарч махаа дэлхийн зах зээлд гаргах үйлдвэрлэл байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах санал солилцлоо.