ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022.02.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Стивен Кент оролцон “Уг сургалт нь ХЭХЗХ-ны гишүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын...

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Стивен Кент оролцон “Уг сургалт нь ХЭХЗХ-ны гишүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд түнш болон хамтрагч бүх байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал юм” хэмээн цохон тэмдэглэлээ. Зүүн бүсийн сургалтыг 2022 оны 2 дугаарын сарын 21-22-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулж, Дорнод, Хэнтий, Бор-Өндөр сум, болон Сүхбаатар аймгийн ХЭХЗХ-дын 60 гаруй гишүүд оролцож байна.

Сургалтаар ХЭХЗХ-ны гишүүний үүрэг , хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, холбогдох дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, ХЭХЗХ-ны журмыг мөрдлөг болгон ажиллах арга зүй; гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдийн кейс бүрд жендэрийн тэгш байдлыг хангах арга зүй, ; гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд ХЭХЗХ-ны үйлчилгээг үзүүлэх арга зүйд, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд нийгэмшүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах арга зүйд суралцана. Тус сургалтыг төслийн хүрээнд бүтээсэн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд зориулсан гарын авлага”-д суурилан явуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор, хууль эрх зүйн багш нар удирдан чиглүүлж, онол практикийн мэдлэг олгож байна. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр Бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Европын Холбооны санхүүжилтэй " Монгол улсад хүүхдийн хууль зүйн тусалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах" төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг 9 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-дын гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.