Сонгон шалгаруулалтын зар

2022.02.15
Бид хан хэнтийнхэн
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус б...

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

  1. Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага
  2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
  3. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл тус тус өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар товч дурдсан байна)
  2. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсвэл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар (баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байх), нийгмийн даатгалын цахим лавлагаа (2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал)
  3. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсвэл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ)
  4. Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт
  5. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна)
  6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
  7. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Төрийн албан хаагчийн маягтын хамт хавсаргана)

ЖИЧ: Сонгон шалгаруулалтад ирүүлсэн нийт бичиг баримтыг товъёог үйлдэж дугаарлан битүүмжилж ирүүлэх.

ХУГАЦАА:

            Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 17:30 минут хүртэл Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Х.Доржханд хүлээн авна.

            Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ.