ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН СОГООТ БАГИЙН МАЛЧИН Н.БАТТУЛГА ГЭРГИЙ Ю.БОЛОРМАА НАР "УЛСЫН АВАРГА" МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022.02.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Тус сумын "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорсон Согоот багийн малчин Н.Баттулга гэргий Ю.Болормаа нарт УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон сумдын удирдлагууд шагналыг гардуулан ...

Тус сумын "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорсон Согоот багийн малчин Н.Баттулга гэргий Ю.Болормаа нарт УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон сумдын удирдлагууд шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Н.Баттулга гэргий Ю.Болормаа нарт “Улсын аварга” малчны шагналыг гардууллаа. Олон малчдыг малжуулж малын чанарыг сайжруулж нийгмийн сайн сайхны төлөө олон сайн үйлсийг бүтээжээ. Өвөлжөөндөө хотын тохилог сууцнаас ялгаагүй нарны цахилгаан үүсвэр, нам даралтын халаалттай тохилог орон сууцанд амьдарч буй нь сайхан байлаа.Согоот багын малчин Н.Баттулга нь олон жил мал аж ахуйн салбарт тууштай ажилласны үр дүнд суурьшилтай малаа өсгөн, ашиг шимийг дээшлүүлж, нутгийн шилмэл омгийн малыг өсгөн үржүүлж байгаа юм байна. Мөн тэрбээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажилд аймаг орон нутагтайгаа хамтран оролцож залуу хойч үедээ үлгэр дуурайл болж чаджээ.