ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАА

2022.01.31
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган, сум орон нутаг, ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа иргэддээ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР шагнасныг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг д...

Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган, сум орон нутаг, ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа иргэддээ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР шагнасныг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нар гардуулан өглөө.

Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР дараах иргэдийг шагнан урамшуулав."ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор⦁ Лхамын БАТСАЙХАН

- Хэнтий аймгийн Засаг даргын орлогч ⦁ Тожилын ЖАВЗАНДУЛАМ - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын өндөр настан⦁ Жамсрангийн ЖИГЖЭЭ - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ахмад настан"АЛТАН ГАДАС ОДОН"-оор⦁ Балжиннямын ЦЭРЭНГОМБО - Жаргалтхаан сумын ахмад настан ⦁ Сэрээнэнгийн ЭНХТУУЛ - Мөрөн сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР⦁ Лхамсүрэнгийн Дулмаа - Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч⦁ Амарсанаагийн Отгонцэцэг - Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч⦁ Ренчиндоржийн Даваасүрэн - Хэрлэн баян-улаан Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч⦁ Гэндэнжамцын Өлзийжаргал - Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад сувилагч⦁ Лхамжий Очгэрэл - Бор-Өндөр Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн вакцинатор сувилагч

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР :⦁ Сүрэнгийн Цэргээ - Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн, ахмад тракторчин тус тус шагнагдлаа.