Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАА
Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган, сум орон нутаг, ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа иргэддээ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР шагнасныг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр нар гардуулан өглөө.
Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР дараах иргэдийг шагнан урамшуулав."ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор⦁ Лхамын БАТСАЙХАН
- Хэнтий аймгийн Засаг даргын орлогч ⦁ Тожилын ЖАВЗАНДУЛАМ - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын өндөр настан⦁ Жамсрангийн ЖИГЖЭЭ - Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ахмад настан"АЛТАН ГАДАС ОДОН"-оор⦁ Балжиннямын ЦЭРЭНГОМБО - Жаргалтхаан сумын ахмад настан ⦁ Сэрээнэнгийн ЭНХТУУЛ - Мөрөн сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмч
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР⦁ Лхамсүрэнгийн Дулмаа - Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч⦁ Амарсанаагийн Отгонцэцэг - Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч⦁ Ренчиндоржийн Даваасүрэн - Хэрлэн баян-улаан Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч⦁ Гэндэнжамцын Өлзийжаргал - Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад сувилагч⦁ Лхамжий Очгэрэл - Бор-Өндөр Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн вакцинатор сувилагч
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР :⦁ Сүрэнгийн Цэргээ - Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн, ахмад тракторчин тус тус шагнагдлаа.