БАЯНХУТАГ СУМЫН УЛААН-ӨНДӨР БАГИЙН МАЛЧИН Э.ОТГОНБАТ “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа М.Хүрэлээ, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Э.Отгонбатат гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Э.Отгонбат нь 1989 онд Баянхут...

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа М.Хүрэлээ, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Э.Отгонбатат гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Э.Отгонбат нь 1989 онд Баянхутаг сумын ЕБДСургуульд орж 1997 онд төгсөж аав Эрдэнэ-Очирыг даган мал маллаж байгаад 2001-2002 онд цэргийн алба хааж.

Цэргээс ирээд одоог хүртэл мал аж ахуй эрхэлж байна. Э.Отгонбат нь мал аж ахуйгаа эрхэлж ашиг шимийг нь хүртэн амьдрахдаа 2012 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний малчин залуу ”, 2010,2011 онуудад, оны шилдэг уяач, 2012 онд сумын “Алдарт уяач” 2014 онд Сумын аварга малчин, Мянгат малчин, зэрэг шагналуудаар тус тус шагнагдаж байсан.

Э.Отгонбат нь нийгмийн идэвх сайн, хөдөлмөрч зан чанар, мал аж ахуйн салбарт олон жил зүтгэж буй зүтгэлийг үнэлж “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав шагналыг сар шинийн босгон дээр гардуулан өглөө.